Language: English

Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ нь гамшгийн түвшинд байгааг бид бүхэн өөрийн биеэр өдөр тутам мэдэрч буйгаас гадна дотоодын болон олон улсын байгууллага, мэргэжилтнүүд нотолж байгаа билээ. Үүний зарим жишээтэй доорх замаар орж танилцаж болно.

Утааг бууруулах, утааны эсрэг тэмцлийг иргэд, байгууллагууд өөр өөрийн арга, үзэл бодлоор илэрхийлж байгаа билээ. Зарим жишээг эндээс үзнэ үү.
(Англи хадмалтай үзэхийг хүсвэл youtube дээр хадмал харах цэсээ (cc) идэвхжүүлнэ үү)

Ариг Банкны хамт олон бид ч мөн утааны эсрэг тэмцэх өөрийн аргыг сонгон авч УТААГ ХАМТДАА УСТГАЯ! төсөл эхлүүлснээ зарлаж байна.

Бид гэр хорооллын утааг бууруулах хамгийн оновчтой шийдлийг олж практикт нэвтрүүлэх замаар Улаанбаатар хотын гэр хорооллын утааг 80-аас доошгүй хувиар бууруулахаар зорилго дэвшүүлэн энэхүү төслийн үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд хорооллын өрх гэрийн дулаан, цахилгааны хэрэгцээг

“Утааг хамтдаа устгая!” төслийн үйл ажиллагаа нь дараахь үндсэн үе шаттай явагдана. Төслийн нийт үйл ажиллагаа нь 4 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

  1. Оновчтой шийдэл сонгон шалгаруулалт
  2. Туршилт хөгжүүлэлт
  3. Нэвтрүүлэлт, хяналт

Төслийн үйл ажиллагааны хураангуй төлөвлөгөө

Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь дараахь үе шаттай явагдана.

  1. Уралдаанд оролцогчийн ШИЙДЛИЙН ХУРААНГУЙГ дараах загвараар 2017.04.01-2017.09.15 хугацаанд хүлээн авлаа.
  2. Уралдаанд ирүүлсэн ШИЙДЛИЙН ХУРААНГУЙ-тай тухай бүрт нь Хамтын Ажиллагааны Зөвлөл танилцаж БҮТЭН САНАЛ-ыг дараагийн шатанд урих эсэх шийдвэр гаргана.
  3. ШИЙДЛИЙН ХУРААНГУЙ ирүүлснээс хойш 14 хоногийн дотор уралдаанд оролцогч нарт хариу мэдэгдэнэ (шалгаруулалтын дараагийн шатанд түүний БҮТЭН САНАЛ-ыг хүлээн авах эсэх талаар)
  4. Сонгон шалгаруулалтын 2 дугаар шатанд уригдсан БҮТЭН САНАЛ-уудтай Хамтын Ажиллагааны Зөвлөл танилцаж санал дэвшүүлэгчийг дараагийн шатны ярилцлаганд урих эсэх шийдвэр гаргана
  5. Ялагч нарыг Хамтын Ажиллагааны Зөвлөл тодруулна
  6. Ялагч нарт мөнгөн шагнал гардуулна (Шагналын сан 100,000,000 төгрөг)
  7. Ялагч нартай түүний шийдлийг туршилт, хөгжүүлэлтийн үе шатанд оруулах гэрээ байгуулна.

2 дугаар шатанд сонгон шалгаруулалтын шатнаас сонгогдсон шийдлүүдийг практик амьдралд туршин, шаардлагатай бол хөгжүүлэлт хийнэ. Туршилтын үе шатанд шаардлагатай санхүүгийн дэмжлэгийг Ариг Банкны зүгээс үзүүлнэ. Энэхүү үе шатанд техникийн шийдлийг туршин хөгжүүлээд зогсохгүй цаашид практикт нэвтрүүлэх санхүүжилтийн загварыг тодорхой болгоно.

Бид төслийн 3 дугаар үе шатандаа Улаанбаатар хотын гэр хорооллын өрх гэрүүдэд өмнөх шатнуудаас шалгаран гарсан шийдлийг бодит хэрэгдээнд нэвтрүүлэн, түгээн борлуулах ажлыг зохион байгуулна. Үүний гол үр дүн нь гэр хорооллын утааг 80 аас доошгүй хувиар бууруулах явдал байна.

Төслийн ерөнхий үр дүн нь утааг бууруулах, улмаар үгүй болгох мөн утаа бууруулсан сайн шийдэл дэвшүүлж буй бүтээлч хүмүүс, хамт олны бизнесийн үйл ажиллагаа тэлэхэд оршино.

 

Улаанбаатар хотын цаг агаарын талаарх мэдээллийн доорх сайтуудаас авч болно.


Хамтын ажиллагааны зөвлөлийг 2017 оны 3-р сарын 30-ны өдөр байгууллаа

Утааг хамтдаа устгая форум зохион байгууллаа.


Ийнхүү Ариг банкны хамт олон Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн байгууллагын дэмжлэгтэйгээр Инновацийн уралдааныг зорилтот бүлэгт хүргэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын утааг бууруулахад холбогдогч нэгжүүдийг нэг дор цуглуулан мэдээлэл, санал солилцох, хэлэлцүүлэг хийх зорилгоор УТААГ ХАМТДАА УСТГАЯ чуулганыг 2017 оны 6 сарын 30-ны өдөр блю Скай цамхагийн Даймонд танхимд амжилттай зохион байгууллаа.

Чуулганд нийт 350 гаруй зочид уригдсанаас, 270 гаруй нь хүрэлцэн ирж, 12 эрчим хүч болон дулааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд Шинэлэг санал, техникийн шийдлийн үзэсгэлэнд оролцлоо. Нийт зочдын 40% нь хувийн хэвшил, 6% нь засгийн газрын алба, хэлтсээс, Олон улсын байгууллага болон холбоодоос тус бүр 20 мэргэжилтнүүд, их сургууль, судалгаа шинжилгээ болон хэвлэл мэдээллийн байгууллагуудаас тус тус төлөөлөгчид оролцсон өргөн хүрээний чуулган, хэлэлцүүлэг болж өнгөрлөө.

Техникийн зөвлөл байгууллаа

Шалгаруулалтын загвар:

АГУУЛГА

1. ШИЙДЛИЙН ХУРААНГУЙ
2. ТЕХНОЛОГИЙН ШИЙДЭЛ
2.1 Технологийн зураг
2.2 Хүрээлэн буй орчиндоо үзүүлэх нөлөөлөл
2.3 Хэрэглээ болон ахуй, хэрэглэгчдийн амьдралын хэв маягт зохицсон байдал
2.4 Хэрэглээний аюулгүй байдлыг хангасан байдал (Safety)
2.5 Олон улсын ямар нэг стандартын шаардлага хангаж байгаа эсэх
2.6 Монгол улсын ямар нэг стандартын шаардлага хангаж байгаа эсэх
3. САНХҮҮГИЙН ТООЦООЛОЛ
3.1 Анхны хөрөнгө оруулалтын тооцоо
3.2 Урсгал зардлын тооцоо
3.2.1 Түүхий эд материал
3.2.2 Засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл
4. БУСАД

Шалгаруулах үзүүлэлтүүдт:

Facebook шинэ санааны уралдаан зохион байгууллаа

Утааг хамтдаа устгая уралдааны мэдээллийг нийтэд илүү хүргэх болон төслийн явц, гол зорилгыг нийт массийн /харилцагчдад түгээх зорилготой Ариг банкны вэб хуудсаар 2017/09/04-ны өдрөөс 2017/09/20-ны өдрийг дуустал үргэлжлүүлэн дараах байдлаар харилцагчдад хүрч, нийтийн анхааралд өртсөн байна.

Нийт “Утааг хамтдаа устгая” уралдааны 930 санал ирүүлсэнийг дараах богино болон дунд хугацаанд хэрэгжих, санхүүгийн хүртээмжтэй болон амьдралд хэр нийцтэй байдал гэсэн нөхцлөөр шүүж 80 саналыг ХАЗөвлөлийн гишүүдэд хүргүүлэн гишүүн тус бүрийн саналыг нэгтгэн дараах саналууд шалгарсан болно.

Өргөдлийн түвшиний үнэлгээнд тэнцсэн нийт 22 төрлийн техникийн шийдлийг 2017 оны 12-р сараас 2018 оны 2-р сарыг дуустал хэрэв шаардлагатай бол 2018 оны эхний улирал дуустал газар дээрх туршилт буюу гадны ямар нэгэн нөлөө орохгүй, хоорондоо яг адил 22 гэрийг /дулаалга болон гэрийн материал бүгд адилхан/ цаг агаар, газар зүйн адил орчинд буюу нэг дор байршуулан туршилтыг зохион байгуулахаар төлөвлөөд одоо бэлтгэл ажил хийгдэж байна.

Туршилт дууссаны дараа үр дүнг гарган нийтэд мэдээллэх ба бусад хамааралтай байгууллага, этгээдүүдэд мэдээллийг хуваалцан нэгдсэн хэрэгжүүлэлтийг зохион байгуулах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.